ЭМЯ: НҮБ-тэй өрхийн ЭМТ-ийн дэд бүтцийг нэг жигд загварт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй төслүүд нь ЭМЯ-ны урт, богино хугацааны бодлоготой уялдаж хэрэгждэг бөгөөд энэ удаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн тусламжтайгаар сонгогдсон эмнэлэгт байрлуулах хүчилтөрөгчийн үйлдвэр, эмнэлгийн хог хаягдлыг боловсруулах үйлдвэр, дунд оврын төхөөрөмж, сумын эрүүл мэндийн төвүүдэд байгуулах ус, ариун цэврийн байгууламж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх зэрэг хөтөлбөр, төслүүдтэй танилцав.  Ярилцлагын явцад НҮБ-ын Хүүхдийн Сангаас  хүчилтөрөгчийн үйлдвэрүүд болон хог хаягдлын төхөөрөмж байрлуулахад газрын асуудлыг шийдвэрлэхэд Эрүүл мэндийн сайдаас дэмжлэг үзүүлж ажиллахаар шийдвэрлэв.  Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Монгол Улсын хэмжээнд 330 -аад сум байгаагаас 220 сумын эрүүл мэндийн төвийг усан хангамж, ариун цэврийн байгууламжтай болгох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ талаар НҮБ-ын хүүхдийн сантай хамтран ажиллана.

ЭМЯ сумд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг өргөжүүлэх цогцоор хөгжүүлэх зорилттой байна. Сумын болон Өрхийн ЭМТ -ийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг нэг жигд загварт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн энэ чиглэлээр Билл Гейтс сантай ЭМЯ ба НҮБ Хүүхдийн сан хамтран ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640177
0 эможи

Зочин
2022-09-07 17:07
ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ БИД ЧИНЬ ЕР НЬ АМЬДРАХ ЭРХ БАЙНА УУ ҮГҮЙ ЮУ ХОНЬ ХАШИЖ БАЙГАА ЮМ ШИГ Л ХУРАЙЛААД НЭГ ЦАГИРАГТ ХОРИОД БАЙХ ШИГ ЮУ Л БОЛООД БАЙНАДАА БУРХАН МИНЬ
keyboard_arrow_up