ЭМДЕГ: Иргэн-Даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээний ажлыг тогтмол хийж байна

2022 оны 9 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2300 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээний ажлыг тогтмол хийж байна.

Энэ хүрээнд ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг 2022 оны 8 дугаар 17-22-ны өдрүүдэд Орхон аймаг дахь ЭМДЕГ-тай гэрээ бүхий улсын эмнэлэг -1, хувийн хэвшлийн эмнэлэг-8, 64 эмийн санг хамруулж, төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.

Arslan.mn

Шалгалтаар 2022 оны хагас жилийн байдлаар ирүүлсэн нэхэмжлэлд чанар, төлбөрийн нэмэлт хяналт хийсэн байдал, гэрээнд заасан тусламж үйлчилгээний гүйцэтгэл, өвчний түүхийг татаж хянах, хөнгөлөлттэй эм олголт, эмийн жор бичиж байгаа эмч нарын үйл ажиллагаанд хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.

Шалгалтын мөрөөр нийт 8 эмийн сангийн “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ” –г түдгэлзүүлж, 7 эмийн сангийн гэрээ”–г цуцалж, 4 Эрүүл мэндийн байгууллагад санхүүгийн улсын ахлах байцаагчийн 65,2 сая төгрөгийн акт буюу 106 даатгуулагчийн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төвлөрүүлэх арга хэмжээг авч ажиллалаа.

Arslan.mn

Цаашид Эрүүл мэндийн даатгалын орон нутаг дахь хэлстийн үйл ажиллагаа, даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, эрүүл мэндийн байгууллагаас худалдан авч байгаа тусламж, үйлчилгээ нь чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах, үнэлэх үйл ажиллагааг тогтмолжуулна.

Ингэснээр даатгуулагчдыг шаардлагатай тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, санхүүгийн эрсдэлд орохгүй авах боломжийг бүрдүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640176
0 эможи

keyboard_arrow_up