КОВИД-19-ЫН ЭСРЭГ ВАКЦИН НЭВТРҮҮЛСНИЙ ДАРААХ ҮНЭЛГЭЭ ХИЙХ төслийн танилцуулга боллоо

2022 оны 9 сарын 07

Arslan.mn“Короновируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ хийх” төслийн танилцуулах уулзалт өнөөдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулагдлаа. 

Тус уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Моника Фонг, ДЭМБ-ын НДББ-ийн зөвлөх Гленда Гонзалес, ЭМЯ-ны Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Вакцинжуулалтыг хийсний дараа тухайн улс оронд зохион байгуулагдсан вакцинжуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжсэн эсэхийг үнэлдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар уг үнэлгээ гурван түвшин, есөн чиглэлд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.   

Arslan.mn

Тус үнэлгээний багийн үндсэн зохион байгуулагчаар ЭМЯ, ХӨСҮТ ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ-ын мэргэжилтнүүд болон  АНУ-ын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн хоёр мэргэжилтэн хамтран ажиллахаар ирсэн байна. Мөн НҮБ-ын хүүхдийн сан, ДЭМБ-ын Ази номхон далайн бүс, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газруудыг хамарсан  өргөн бүрэлдэхүүнтэй баг оролцож үнэлгээг хийнэ. 

Короновируст халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээг 2022 оны 9 сарын 18-30-ны өдрүүдэд хийгдэх бөгөөд үндэсний хэмжээнд, дүүрэг аймгийн түвшинд болон сумын түвшинд нь бодлогын баримт бичиг, бэлэн байдал, татан авалтууд, вакцины хүйтэн хэлхээний нөхцөл байдал,  хүний нөөц, вакцин түгээлт, агуулах зэрэг чиглэлд үнэлгээ хийж ажиллах юм. 

Энэ үнэлгээ хийгдсэний дараа вакцинжуулалт үр дүнтэй байсан уу цаг үеэ олсон уу гэдгийг мэдэхээс гадна, цаашдаа Засгийн газар, бодлого гарагчдад энэ төрлийн үйл ажиллагааны төлөвлөлт хийхэд энэ үнэлгээний үр дүн маш их ач холбогдолтой. Нөгөө талаас вакцины үр шимийг хүртэж байгаа ард иргэдэд ямар үр дүнтэй  арга хэмжээ болсон эсэх дээр олон улсын байгууллагаар баталгаажсан нотолгоо болох боломж бүрдэнэ. Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640172
0 эможи

keyboard_arrow_up