ЭМЯ: Улсын хэмжээнд КОВИД-19-ийн 110 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2022 оны 9 сарын 02
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 110 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Эдгээр тохиолдлын
- 49 нь нийслэлд
- 61 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт батлагдаад буй 61 тохиолдлоос 42 нь Өмнөговь, зургаа нь Дорноговь аймагт бүртгэгдсэн бөгөөд Төв, Архангай, Дархан-Уул, Дорнод аймагт ч мөн КОВИД-19-ийн шинэ халдварууд батлагдлаа.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 979,644-т хүрэв. Одоогоор нийт тохиолдлын 538,869 буюу 55% нь нийслэлд бүртгэгдсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639984
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс