СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэдийн хурууны хээ, регистрийн дугаарыг хууль бусаар ашигласан эмийн санчдыг ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2022 оны 9 сарын 02

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын газар, Эрүүгийн цагдаагийн алба хамтран баталсан 2022 оны “Баян-Өлгий аймагт хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст дэмжлэгт хяналт хийх, тус аймгийн гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олголтын байдал, хөнгөлөлттэй эмийн жор бичиж байгаа эмч нарын үйл ажиллагаанд хяналт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, даатгалын санхүүжилтыг хууль бусаар авч завших, хуурамч баримт бичиг ашиглах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн хяналт шалгалтыг 2022 оны 07 дугаар сард ЭМДЕГ болон Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар хамтарсан хяналт шалгалт хийсэн.

Үүнд Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй нэр бүхий 19 эмийн санд, хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий 12 эмч хамрагдсан юм. Шалгалтаар  хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нар нь амбулаторийн тусламж үйлчилгээ авсан иргэний хурууны хээг ашиглан олон удаагийн үйлдлээр хуурамч жор бичсэн, эмийн сангийн ажилчид нь ойр тойрны танил тал, хамаарал бүхий иргэдийн регистрийн дугаарыг ашиглан нэр бүхий эмч нараар хуурамч жор бичүүлсэн, үзүүлээгүй үйлчилгээний зардлыг улсад их хэмжээний хохирол учруулсан зөрчил, эмчийн бичсэн жорд хамаарах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй өөр эмээр орлуулан авах нөхцөлийг бүрдүүлэн даатгуулагчид олгосон зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүллээ.  

Энэ хүрээнд ЭМДЕГ-аас Татварын ерөнхий газарт хандан хөнгөлттэй жороор олгох эмээс бусад худалдан борлуулсан эмийг е-баримтад бүртгэдэггүй тухай зөрчлийн  талаар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт Эмийн сангийн эрхлэгч болон жор баригч нар нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, аж ахуй нэгжид ажиллаж буй захирал, менежер нар нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй зөрчлийн талаарх албан тоотыг тус тус хүргүүлж ажиллалаа.

Хяналт шалгалтаар зөрчил гаргасан 17 эмийн сан, хөнгөлөлттэй эмийн жор бичдэг 12 эмчийн мэдээллийг Баян-Өлгий аймгийн Эрүүгийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч, эмийн сангуудын гэрээг “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 3.3.5-т “эрүүл мэндийн тусламж, үлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд тухайн эмийн сангийн асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд” түдгэлзүүлнэ гэсэн заалтыг үндэслэн түдгэлзүүллээ.

Энэхүү асуудлыг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639976
2 эможи

Ganaa
2022-09-02 11:15
Ганц Баян-Өлгий биш ээ. Энэ новшийн үзэгдэл хаа сайгүй байгаа...
keyboard_arrow_up