ЭМЯ: Эрүүл мэндийн албан хаагчдад авлигын эсрэг сургалт явууллаа
2022 оны 8 сарын 31
Эрүүл мэндийн яам, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны нийт албан хаагчдад болон харьяа эрүүл мэндийн байгууллагын Эрх бүхий албан тушаалтнуудад Авлигын эсрэг танхимын сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ, комиссар С.Амартүвшин нар Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл тайлбар гаргах журам гэсэн сэдвээр тус тус мэдээлэл бэлтгэн танилцууллаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639902
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс