ЭМЯ: Наймдугаар сард 222 эмнэлгийн ажилчдад орон сууцны урьдчилгаа болгож нийт 5.9 тэрбумыг олгохоор шийдвэрлэсэн

2022 оны 8 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин урамшууллын нэмэгдлийн талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн сайдын баталсан 2018 оны А295 дугаар тушаалаар наймдугаар сарыг эрүүл мэндийн ажилтныг дэмжих сар болгон зохион байгуулдаг.  Энэ ажлын хүрээнд энэ онд эрүүл мэндийн ажилтны цалинг нэмэгдүүлэх, урамшуулал олгох, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, байрны урьдчилгаа төлбөр төлөхөд нь дэмжлэг үзүүлэх, нээлттэй шалгаруулах бичгийг эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлсэн.

Өнөөдрийн байдлаар цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэлийн санхүүжилттэй уялдуулах замаар эрүүл мэндийн ажилтны цалинг ажилласан жил болон ажлын ачааллаас шалтгаалж ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн нийт 15 төв, бүсийн эмчилгээ оношилгооны гурван төв 5-50 хүртэлх хувиар, 11 аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 5-40 хувиар, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг 10-20 хувиар гээд дунджаар 24.4 хувиар цалингаа нэмэгдүүлээд байна.

Мөн ур чадварын нэмэгдлийн мөнгөн урамшууллыг дунджаар 20-30 хувиар нэмж олгоод байна.

Орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, байраар хангах чиглэлд ЭМЯ-ны харьяа

  • таван төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв, бүсийн оношилгооны нэг төвийн нийт 115 ажилтанд,
  • гурван аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 35 ажилтанд,
  • гурван дүүргийн нэгдсэн эмнэлэгт нийт 73 ажилтанд гээд нийт 222 эмч эмнэлгийн мэргэжилтэнд орон сууцны урьдчилгаа болгож 5.9 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн тул тухайн ажилчид зээлээ хөөцөлдөж байна.

Мөн эрүүл мэндийн 62 ажилтан албан хаагчид гэр олгосон.

Цаашид бид гүйцэтгэлийн санхүүжилтийг улам төгөлдөржүүлэх замаар бусад ажилтнуудаа орон сууцжуулж, цалинг нь нэмэхээр ажиллах болно" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639813
0 эможи

keyboard_arrow_up