Хоёрдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Гадаад харилцааны сайд ПАК ЖИН тэргүүтэй албаны хүмүүс айлчлалаа
БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жин, Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун болон бусад албаны хүмүүс өчигдөр (2022.08.28) Улсын хоёрдугаар төв эмнэлэгт айлчиллаа.
Хүндэт зочдыг тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган болон эмнэлгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар хоёр орны Засгийн газрын гэрээний дагуу БНСУ-ын EXIM банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн EDCF төсөл, Монгол улсын MON-8 төслийн бүтээн байгуулалтаар байгуулагдсан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Мөн энэ үеэр тэрбээр Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган "Үндэсний оношилгоо эмчилгээний төв нь манай орны эрүүл мэндийн салбарын томоохон хөрөнгө оруулалтын нэг болсныг онцлон хэлж, харилцан талархал илэрхийлээд цаашдын олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх үүд хаалга нээлттэй байна" гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жиний зүгээс Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байгаа эмч, сувилагчийн ажлын байранд дадлага хийж, эмнэлзүйн ур чадвараа нэмэгдүүлэхэд зориулсан орчин үеийн сургалтын хэрэгсэл /training box, эмнэлзүйн мулаж/-ийг хандивлах батламжийг гардуулсан юм.