Нэгдүгээр эмнэлэг ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС буюу чөмгийг донороос өвчтөнд ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАДАГ боллоо

2022 оны 8 сарын 28

Arslan.mn

2010 оноос эхлэн цусны үүдэл эс шилжүүлэх буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэх ажил эхэлсэн.

Эмч мэргэжилтэн бэлтгэх, байр тохижуулах, тоног төхөөрөмж суурилуулах, эмч нараа тоног төхөөрөмж дээр сургах гэх мэт нөр их ажлын дараа 2014 онд өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эс шилжүүлэх хагалгааг нэвтрүүлж байжээ.

Үүнээс хойш 27 өвчтөнд энэ хагалгааг амжилттай хийгээд байна. 2022 онд донороос цусны үүдэл эс авч өвчтөнд шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлжээ.

УНТЭ-т уг эмчилгээг нэвтрүүлэх гэж 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж 9 ортой хими эмчилгээний тасаг бий болгосон байна.

Үүний үр шимээр 2022 оны долоодугаар сарын 23 өдөр үүдэл эс шилжүүлэх буюу чөмөг шилжүүлэх хагалгааг амжилттай хийж чадсан талаар ЭМ-ийн сайд Л.Энхболд мэдээллээ.

Гадаадад 400-700 сая төгрөгөөр уг эмчилгээг хийлгэдэг байсан бол ийнхүү Монголдоо бага зардлаар хийлгэх боломж нээгдэж байгаа юм.

Энэ эмчилгээг хүүхдэд хийдэг болох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ирэх жил анхны хагалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Монголдоо эмчилдэггүй байсан 4 эмчилгээг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнгүүд сүүлийн жил гаруй хугацаанд нэвтрүүлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639752
2 эможи

Зочин
2022-08-28 16:21
За яамай даа хүүхдэд чөмөг шилжүүлж эхлэх гэж байгаад талархаж байна. Гадаад руу үр хүүхдээ тэврээд царай алдан явах шаардлагагүй болох нь бид одоо гадаадад хүүхэддээ чөмөг шилжүүлэх хагалгаа хийлгэх гээд байж байна. Олон хүүхдүүдийн амь нас аврагдах нь гэхээс үнэхээр баярлаж байна
долгорсүрэн
2022-08-28 15:20
Эмч нар нь хүнээ ганц ч чагнахгүй сувилагч нар нь дадлага хийж бгаа сувилагч зарчихаад ( эмч нар мөн адил) сууж бдаг улс бна лээ
долгорсүрэн
2022-08-28 15:18
Хүний төлөө жаахан ч гэсэн сэтгэл гаргамаар хамт олон шиг санагдсан шүү үхэлд дасаж болохгүй ээ эмч нараа
Л.Энхболд
УНТЭ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up