САЙН МЭДЭЭ: Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг хэвлийн хөндийн дурангийн МЭС ЗАСАЛ хийдэг боллоо

2022 оны 8 сарын 27

Arslan.mn

Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон холбогдох мэргэжилтнүүд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.

Тус аймагт 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр их засварт нийт 350,0 сая төгрөг, Түргэн тусламжийн автомашин парк шинэчлэлд 924 сая төгрөг, Тоног төхөөрөмжийн шинэчлэлд нийт 3,0 тэрбум төгрөг нийт 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 

Arslan.mn

Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул “Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 60 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. Мөн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ өргөжүүлж, иргэдийг санхүү болон цаг хугацааны эрсдэлд оруулахгүй нь тулд тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлж одоогоор 8 хүнд урологи, 10 хүнд цээжний хөндийн дурангийн мэс ажилбарыг хийгээд байна. Түүнчлэн цаашид тусламж үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр эмч мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод болон ажлын байран дээр нь дадлагажуулж сургаж байна.” гэдгийг онцлов.

Arslan.mn

Урологийн дурангийн мэс засалд орсон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн М.Авирмэд “ Манай аймагт урологийн дурангийн шинэ тоног төхөөрөмжөөр хангагдаж, миний хувьд сар гаруй өмнө дурангийн мэс засалд орсон. Шээс хаагдаж, гуурсаар шээж байсан. Энэ аппаратаар мэс засалд орж, одоо биеийн байдал, эмчилгээ сайн болсон. Манай эмнэлэг маань ийм хүчин чадалтай болж байгаад маш их баяртай байна. Бид хотод очоод үзүүлэх гэж их цаг хугацаа шаардаж, санхүүгээр хүндрэлтэй байдаг байсан. Одоо аймагт мэс засалд ороод цаг хугацаагаа хэмнэж сайхан байна. Эмнэлгийн хамт олонд баярлалаа” гэв.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639740
1 эможи

keyboard_arrow_up