БАЯРТ МЭДЭЭ: Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг нийт ажилчдынхаа ҮНДСЭН ЦАЛИНГ 20-40 хувиар НЭМЛЭЭ

2022 оны 8 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг эмч, эмнэлгийн ажилчдынхаа үндсэн цалинг 20-40 хувиар нэмлээ.

Тус эмнэлэг нь 2021 онд  эмнэлгийн эмч, ажилтнуудын үдсэн цалин 20 хувь, 2022 оны 3-р сарын 1-нээс  224 эмч  ажилтны цалинг  10-15 хувиар, 2022 оны 7-р сарын 1-нээс  цалин нэмэгдээгүй 89 эмч ажилчдын цалинг 10 хувиар, 2022 оны 8-р сарын 1-ээс эхлэн  нийт эмч, ажилчдын цалинг 20-40 хувиар ийнхүү нэмж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
639610
19 эможи

Javzan
2022-08-24 17:40
Medeeleliig ynen zuv hyrgesend bayarlalaa
keyboard_arrow_up