ЭМЯ: “Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл“-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2022 оны 8 сарын 22

Arslan.mnМонгол Улсад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг бууруулахын тулд нярайн түнхний дутуу хөгжил, мултралыг эрт илрүүлж, эмчлэх зорилгоор 2007 оноос "Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл" (SMOPP)-ийн хүрээнд нярайн түнхний хэт авиан скрининг оношилгооны чадамжийг сайжруулах чиглэлээр эмч нарын баг хамтран ажиллаж эхэлсэн.

Төсөл хэрэгжсэн 14 жилийн хугацаанд нийт 600,000 гаруй шинээр мэндэлсэн нярайг скрининг оношилгоонд хамруулсан ба түнхний үений физиологийн дутуу хөгжил оношлогдсон 60,000 гаруй нярай давтан үзлэгээр хянагдаж бүрэн эдгэрсэн.  Мөн 5000 гаруй нярайг мэс заслын бус аргаар эмчилж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлсэн.Arslan.mn

Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд бодит үр дүнг гарган ажиллаж буй энэхүү төслийн үйл ажиллагааг дэмжин цаашид үргэлжлүүлэн ажиллахаар Эрүүл мэндийн яам, "Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл" хоорондын хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, SMOPP төслийн дэд ерөнхийлөгч, Швейцарын Хүүхдийн хэт авиан нийгэмлэгийн ерөнхийлөгч Раоул Шмидт  нар гарын үсэг зурлаа. Эрүүл мэндийн  яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг төслийн багийн гишүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон, төслийн хэрэгжилтэнд амжилт хүсэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639553
2 эможи

keyboard_arrow_up