Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг мэс заслын шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

2022 оны 8 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймагт ажиллалаа. Тэрээр Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцов.  Эрүүл мэндийг дэмжих төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай өгөх боломж бүрдэж байна.

Мөн Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий мэс заслын тоног төхөөрөмж, автомашиныг тус эмнэлгийн удирдлагад гардуулан өгөв. 

Arslan.mn

Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 3421 хүн хамрагдсан байна. Эрт илрүүлгийн үзлэгээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг зонхилон илэрч байна. Эрт илрүүлэгд хамрагдсан иргэдээс 4 иргэн хавдраар оношлогдож, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ хийгдэж байна. Хавдраар оношлогдсон 4 иргэний 2 нь хавдрын эрт үедээ оношлогдлоо. 

Мөн Зоонозын өвчин судлалын төвийн барилгын явцтай танилцав. Зоонозын өвчин судлалын төвийн барилга 2022-2023 онд баригдах бөгөөд нийт 1 тэрбум  төгрөг төсөв батлагдсан. Энэхүү барилгын ажлыг “Сод-Констракшин” ХХК гүйцэтгэж байгаа ба барилгын суурь, 1 давхрын карказ, шалны цутгалтын ажил хийгдэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639533
0 эможи

Зочин
2022-08-22 10:32
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up