СЭМҮТ-ээс эмч, ажилтнынхаа үндсэн цалинг 20-35 ХУВИАР НЭМЭЖ, 5 хүнд байрны урьдчилгаа 20 сая төгрөг олгохоор БОЛЖЭЭ
Эрүүл мэндийн яамнаас 2022 оны 08 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.
Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс эмч ажилтнуудаа үндсэн цалинг 20-35 хувиар нэмэж, 800 сая төгрөгийн мөнгө урамшууллыг олгож, нийт 5 ажилтанд орон сууцны урьдчилгаа 20 хүртэлх сая төгрөгийг тус тус олгох шийдвэр гаргажээ.
СЭМҮТ-ээс 2022 онд сар бүр шат дараатай цалин, урамшууллын асуудлыг нэмэгдүүлж ирсэн бөгөөд ирэх есдүгээр сард үндсэн цалингаа 15 хувиар нэмэхээр болсон талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдод тайлагналаа.
Ямартай ч түүхэндээ анх удаа эрүүл мэндийн байгууллагууд ийнхүү гүйцэтгэлээрээ санхүүжиж буй тогтолцооноосоо үр өгөөжөө хүртэж, өөрсдийн нөөц боломжоороо эмч, ажилтнуудынхаа цалин урамшууллыг нэмэгдүүлж байгаа юм. Цаашид ч үүгээр тогтохгүй боломжууд нэмэгдэнэ гэдгийг ЭМЯ-аас хэлж байсан юм.