ЭМЯ: Сүүлийн 24 цагт 206 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн энджээ

2022 оны 8 сарын 17

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 206 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ. 

Эдгээрийн 125 нь Улаанбаатарт, 81 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 972.443 болов.

2022.08.16 буюу өчигдөр нийт батлагдсан тохиолдлын тоо 971.282 байсан юм.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд : 

Архангай аймагт 5, Баян-Өлгий аймагт 3, Дархан-Уул аймагт 2, Дорноговь аймагт 20,  Орхон аймагт 2, Өмнөговь аймагт 32, Сүхбаатар аймагт 1, Төв аймагт 6, Ховд аймагт 10 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сүүлийн 24 цагт халдварын улмаас 1 хүн нас барж нийт нас баралт 2124 боллоо.  1335 хүн эдгэрсэн бол гэрийн хяналтад 6523 хүн, эмнэлгийн хяналтад 1471 хүн эмчлүүлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639441
0 эможи

keyboard_arrow_up