БАЯРТ МЭДЭЭ: ГССҮТ нийт ажилчидынхаа цалинг 20-45 хувь нэмж, 35 ажилтанд орон сууцны урьдчилгаа 30 хүртэлх сая төгрөгийг гардуулав
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/295 дугаар тушаалын дагуу жил бүрийн наймдугаар сарыг Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласан.
Энэхүү сарын хүрээнд Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ГССҮТөвийн удирдлагууд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 20-45 хувиар нэмж, 35 ажилтанд орон сууц авахад нь зориулж, 30 хүртэлх сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олголоо.
Орон сууцны урьдчилгаанд хамрагдах ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа 08 дугаар сарын 1-10-ны хооронд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудаас судалгаа авч ГССҮТөвд 6-аас дээш жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан ажилтнуудыг сонгосон ба түүнчлэн цаашид 10-15 жил тогтвортой ажиллах, өөрийн нэр дээр орон сууцгүй, орон сууцны зээлд хамрагдаж байгаагүй, банкны шалгуурыг хангасан нийт 35 эмч, эмнэлгийн ажилтныг сонгосон.
Мөн Удирдлагын зөвлөлийн хурал болон Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, бусад ажилчдын төлөөллийг оролцуулж нээлттэй шалгаруулалт зохион байгууллаа.
ГССҮТөвийн Ерөнхий захирлын 2022 оны 08 дугаар сарын 08-ны А/118 тоот тушаалаар нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын үндсэн цалинг 20-45 хувиар нэмэгдүүллээ. Энэ удаагийн “Эрүүл мэндийн ажилтны баяр”-ын арга хэмжээний үеэр олон эмч мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн Салбарын болон бусад байгууллагын шагналуудаар шагнагдлаа