ЭМЯ: Нийслэлд 66, хоёр аймагт 70 тохиолдол бүртгэгджээ
2022 оны 8 сарын 15
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 136 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Эдгээр тохиолдлын
- 66 нь нийслэлд,
- 70 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 970,534 боллоо.
Мөн нийслэлд сүүлийн 24 цагт 926 хүн эдгэрсэн бол 850 хүн гэрийн хяналтад байгаа аж.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг тодруулбал, 33 нь Дорноговь аймагт, 37 нь Өмнөговь аймагт батлагдсан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
639363
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс