СХД эрүүл мэндийн төв 12 ажилтанд гэр, орон сууцны урьдчилгаа олгож, нийт ажилчдын үндсэн цалинг 30 хүртлэх хувиар НЭМЛЭЭ
Эрүүл мэндийн ажилтны НИЙГМИЙН ХАМГААЛЛЫГ ДЭМЖИХ САР-ын хүрээнд ЭМС-ын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор Ч.Өнөрсайхан даргатай Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв нь ажилчдынхаа нийгмийн хамгааллыг дэмжихээр дараахь шийдвэрүүдийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР гаргалаа.
- Орон сууцны урьдчилгаа –30 сая төгрөг
- Ипотекийн зээлийн дэмжлэг –20 сая төгрөг
Гэр – 10 ажилтанд олгож нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, дэмжлэг үзүүлэх ажилчдын судалгааг үндэслэн, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга,гишүүдийн төлөөллийг байлцуулан АЗЫН СУГАЛАА шигшиж ил тод нээлттэй шалгаруулж эрхийн бичиг гардууллаа.
Нийт 341 ажилтандаа бүх ажилтанд - ҮНДСЭН ЦАЛИНГИЙН 10%,
Ачаалал ихтэй, ЭМДҮЗ-ийн 01-р тогтоолын гүйцэтгэлээр манлайлж ажилладаг кабинетуудын эмч нарт Дотоод шүүрлийн булчихайн кабинет, Дотрын эмгэг судлалын кабинет, Рентген кабинет, Мэс заслын кабинет, Гэмтлийн кабинет, Дурангийн оношилгоо, Хэвтүүлэн эмчлэх тасаг - ҮНДСЭН ЦАЛИНГИЙН 30%
Хими эмчилгээ, Рентген техникч, Бариа засал, Өдрийн эмчилгээ, Шүдний кабинет, Дурангийн оношилгоо, Хэвтүүлэн эмчлэх тасаг, Ариутгагч - Сувилагч нарт - ҮНДСЭН ЦАЛИНГИЙН 30%
Эмнэлгийн үйлчилгээний ажилтан жолооч,үйлчлэгч нарт – ҮНДСЭН ЦАЛИНГИЙН 20% нэмэх шийдвэрийг Удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэлээ. Нийт ажилчиддаа Эмнэлгийн ажилчдын баярын мэнд хүргэе, та нартаа эрүүл энхийг хүсье.
БИД НЭГ БАГ- НЭГ ЗОРИЛГОТОЙ- ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА