ХӨСҮТ-д БНХАУ-ын ЗГ-аас Ковид-19-ийн эсрэг хариу арга хэмжээнд хэрэглэгдэх хувийн хамгаалах хэрэгслүүдийг хандивлалаа
"Эрүүл мэндийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр ХӨСҮТ-д БНХАУ-ын Засгийн газраас Ковид-19-ийн эсрэг хариу арга хэмжээнд хэрэглэгдэх хувийн хамгаалах хэрэгслүүдийг хандивлалаа. Тус арга хэмжээнд Дипломатч Ц.Сүхбаатар, АШУ-ны доктор, профессор Б.Мөнхбат, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Эрүүл мэндийн ажилтнуудад ажлын байран дээр Цар тахлаас өөрсдийгөө хамгаалахад чанартай хувийн хамгаалах хэрэгсэл хамгаас чухал байдаг. Энэхүү туслалцаа дэмжлэгийг үзүүлэхэд хүчин чармайлт гаргасан Дипломатч Ц.Сүхбаатар, АШУ-ны доктор, профессор Б.Мөнхбат нарт болон БНХАУ-ын Засгийн газарт талархлаа илэрхийлье." хэмээлээ.
Хандивласан хамгаалах хэрэгсэлд:
- Хагалгааны ариутгасан маск 30.000 ширхэг
- Нүүрний хамгаалалт 1600 ширхэг
- Хэт ягаан туяаны халуун хэмжигч 200 ширхэг багтсан аж.