БАЯРТ МЭДЭЭ: ХӨСҮТ 9 ажилтанд орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөг олгохоор болжээ
Эрүүл мэндийн яамнаас наймдугаар сарыг “Эрүүл Мэндийн Ажилтны Нийгмийн Хамгааллыг Дэмжих Сар” болгон зарласан. Энэ хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв нь 9 ажилтанд тус бүр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ .
2021 оны 4-р сараас гүйцэтгэлийн санхүүжилт эхэлсэнтэй холбоотой эмч эмнэлгийн ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна.
2021 онд эмч ажилчдын нийгмийн асуудлыг дэмжих хүрээнд ажилчдын орон байрны судалгааг авч 2 ажилтанд байрны урьдчилгаа 20 сая төгрөг, гурван ажилтанд иж бүрэн гэр, нийт ажилчиддаа нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 1,7 тэрбум төгрөг олгосон байна. Мөн тус эмнэлэг нь нийт ажилчиддаа жилийн хугаацанд 30% нэмэгдэл 1 улирал, 60% нэмэгдэл 2 улиралын турш олгосон байна.