УХТЭ: БНСУ-ийн камбуг самсунг эмнэлэгт “И ЖУН ҮГ ФЕЛЛОШИП” сургалтын хөтөлбөрт хамрагдсан эмч нарт сургалтын дараах үнэлгээг хийлээ

2022 оны 8 сарын 09

Arslan.mn

KOFIH төслийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо эмчилгээний төвийн эмч Э.Мандуул, Уушги судлалын тасгийн эмч Д.Бямбадолгор нар Канбуг Самсунг эмнэлэгт “И Жун Үг феллошип” 6 сарын сургалтын хөтөлбөрт амжилттай хамрагдсан юм.

Arslan.mn

Энэхүү феллошип сургалтын хөтөлбөрт хамрагдсан эмч нарыг сургалтын дараах үнэлгээг Камбуг Самсунг эмнэлгийн өрхийн анагаах ухааны профессор Жу Ин Ён, судалгааны багийн эмч Сун А-Мин, Кирамс байгууллагын судалгааны албаны ажилтан Ким Жон Ён нар 08 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд хийж, ажлын байран дээр арга зүйн зөвлөгөө өглөө.

Канбуг Самсунг эмнэлгээс томилогдон ирсэн үнэлгээний багийн УХТЭ-ийн удирдлагын багтай уулзалтаар “И Жун Үг феллошип” хөтөлбөрийг улам өгөөжтэй явуулах тал дээр санал солилцож, УХТЭ-ийн үйл ажиллагаатай танилцсаны үндсэн дээр цаашдын сургалтын хэрэгцээгээ бодиттой тодорхойлсон нь онцлох үйл явдал байлаа.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639187
0 эможи

keyboard_arrow_up