САЙН МЭДЭЭ: УГТЭ эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 40 хувиар “НЭМЖЭЭ“
2022 оны 8 сарын 05
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилт тогтолцоонд шилжсэнээр эмч, эмнэлгийн ажилчидын ур чадвар, ажлын гүйцэтгэл, хариуцлага, тусламж үйлчилгээний чанар, үр дүнгээр нь цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдээд байна.
Тэгвэл Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь энэ сараас эхлэн эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалинг 40 хувиар нэмэгдүүлжээ.
Тус эмнэлэг нь өнгөрсөн онд 730 ажилтанд 875,6 сая төгрөгийн цалин урамшууллыг олгосон бол энэ оны эхний зургаан сарын байдлаар 1186 ажилтанд 640,5 сая төгрөгийн цалин урамшууллыг олгоод байгаа аж.
Мөн ажилтны нийгмийн хамгааллын хүрээнд 16 ажилтан 6 хувийн орон сууцны зээлд хамрагдсан бол 20 ажилтан түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болж, 63 ажилтанд 12,7 сая төгрөгийн тэтгэмж олгосон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23
3
1
639142
27 эможи
иргэн
2022-08-08 15:43
бусад эмнэлгүүд яагаад болдоггүй юм бол
иргэн
2022-08-06 11:27
Маш зөв ажил хийсэн бна
иргэн
2022-08-05 16:54
ашгүйдээ сайн хэрэг байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс