В.Байгал: Коронавирусийн эсрэг вакцинжуулалттай холбоотой эргэлзсэн зүйлээ 119 дугаарт холбогдож асуух боломжтой

2022 оны 8 сарын 03

Arslan.mn

КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хүүхдийн вакцины талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс өнөөдөр мэдээлэв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал "Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын 22.7 хувь нь 0-18 насны хүүхдүүдэд илэрчээ. Тодруулбал, коронавируст халдварын тохиолдол  5-11 насны хүүхдүүдэд 37-40 орчим хувьтай байна. Тиймээс ч халдвараас хамгаалах дараагийн зорилтот бүлэг нь энэ насныхан гэсэн үг.

Эрүүл мэндийн салбар шинжлэх ухааны нотолгоонд үндэслэж, урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтыг хийж байгаа. Вакцинжуулалтын талаарх мэдээллийг бид эхний ээлжид эрүүл мэндийн салбарын эмч ажилчдадаа хүргэсэн.

Түүнчлэн эцэг эхчүүдэд НЭМҮТ болон ХӨСҮТ-өөр дамжуулан мэдээллийг хүргэж байна. Эргэлзээтэй ямар асуулт байна тэр болгонд хариулт өгөхөөр ажиллаж байгаа. Энэхүү асуулт, хариултыг нээлттэй зохион байгуулах юм. Иргэдийн зүгээс НЭМҮТ-ийн 119 утсаар дархлаажуулалттай холбоотой мэдээллийг авах бүрэн боломжтой" гэв. 

Мөн тэрбээр "2021 оны аравдугаар сард хүүхдэд вакцин хийх зөвлөмж олон улсад гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан улс орнууд хүүхдийн дархлаажуулалтын ажлыг хийж байна.

Манай улс Номхон далайн баруун бүсэд ордог. Энэ бүсэд нийт 37 улс орон байдгаас 20 нь 5-11 насны хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулжээ. Түүнчлэн АНУ 17 сая орчим хүүхдэд коронавирусийн эсрэг вакцин тарьсан байна" хэмээн хэллээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639068
0 эможи

Zochin
2022-08-04 09:12
Odoo xudlaa shaaxaa bolino uu, xench itgexee bolison
keyboard_arrow_up