Люксембургийн их гүнт улсын ноён ФРАНЗ ФАЁ тэргүүтэй төлөөлөгчид УГТЭ-т айлчиллаа

2022 оны 8 сарын 02

Arslan.mn

2022 оны 07 сарын 29-ний өдөр Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд ноён Франз Фаё тэргүүтэй тус улсын Гадаад болон Европын хэргийн яам, Люксембургийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчид тус эмнэлэгт айчиллаа.

Arslan.mn

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн зүрх судасны төслийн үр шимийг нийт МУ-ын 31 эмнэлэг, 11 мянган эмнэлгийн мэргэжилтэн шууд байдлаар хүртсэн бол оношилгоо эмчилгээ хийлгэсэн 800,000 гаруй иргэн, аюулт өвчнөөс амь нас аврагдсан 2,600 гаруй иргэн, тэдний ар гэрийнхэн төслийн үр шимийг шууд бусаар хүртэж, МУ-ын эрүүл мэндийн салбарт 21 жил тогтвортой хэрэгжиж, Монгол хүн ардын эрүүл мэндэд үлэмж их хувь нэмрээ оруулсан төсөл болсон юм.

Ташрамд дурдахад 2001 оноос эхлэн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 20 гаруй жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн энэхүү Зүрх судасны төсөл нь дараагийн таван жилд MON007 төсөл болон цаашид дахин үргэлжлэн хэрэгжихээр болсон бөгөөд энэ төслийн хүрээнд зүрх судлалын мэргэжилтнүүдийг улам чадавхжуулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилтот үйл ажиллагаанууд хэрэгжих юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639030
0 эможи

DR ADITYA
2022-08-02 17:17
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up