АНХААР: Бага насны хүүхдэд “амнаасаа” хоол өгч болохгүй ШАЛТГААНУУД

2022 оны 7 сарын 28

Энэ бол хэлний гадаргуу дээрх бичил биетүүдийг микроскопоор авсан зураг!

Arslan.mn

Зарим эцэг, эхчүүд халуун хүйтнийг нь мэдэхийн тулд хүүхдийнхээ хоолноос амссан халбагаа буцаагаад хоол руу нь хийдэг.

Мөн өөрийн идсэн аяга халбаганаас хоол дамжуулан өгөх, амандаа зажилж байгаад хүүхэддээ өгөх нь ч бий. Тэгвэл ийнхүү холилдсон аяга халбагаар амны хөндийн бүхий л төрлийн өвчлөл, тэр дундаа хоолой, шүд, хоол боловсруулах эрхтний өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян дамждаг байна.

Мөн хүний шүлсээр дамжин халдварладаг гол СТРЕПТОККОК МУТАНС нян нь хоол үлээж хөргөх, уруул дээр үнсэхэд ч халдварладаг байна.

Насанд хүрсэн хүний шүлсэнд 700 төрлийн нян бактери байдаг аж.Энэхүү нян бактерийн халдвараар элэгний гепатит В, С вирус, ТТ вирус, хеликобактери үүсдэг байна.

Жишээлбэл, Хеликобактери ам-амны замаар дамжина. Монголчууд бидний дунд, сүүлийн үеийн эцэг эхчүүд харьцангуй гайгүй болсон ч мэр сэр анзаарагддаг зуршил бол хүүхдүүддээ амаараа хоолоо өгдөг нь хамгийн буруу.

Энэ нь ганцхан хеликобактери дамжуулаад зогсохгүй буйлны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсгэдэг олон төрлийн бактерийг шууд дамжуулдаг. Энэ үйлдэл бол хүүхдээ хорлож байгаа тод жишээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638931
4 эможи

keyboard_arrow_up