Сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үнэллээ
2022 оны 7 сарын 27
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сармагчны цэцэг өвчнийг (monkeypox) “Олон улсын шинж чанартай нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарласны дагуу манай улс энэ өвчний эрсдэлийн үнэлгээг 3 дах удаагаа хийлээ. Ээлжилт эрсдэлийн үнэлгээг ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг удирдан зохион байгуулав.
Эрсдэлийн үнэлгээнд:
- Эрүүл Мэндийн Яам
- Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)
- ДЭМБ-ын Монгол улс дах суурин төлөөлөгчийн газар
- Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ)
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)
- Гаалийн Ерөнхий Газрын төлөөлөл нийт 20 гаруй удирдлага, мэргэжилтэн нар оролцлоо.
Сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирвэл тархах эрсдэл “Дунд” гэж үнэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









638912
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс