УГТЭ: “Cha bundang medical center” хооронд хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгууллаа
2022 оны 7 сарын 27
2022 оны 07 сарын 26-ны өдөр тус эмнэлэгт БНСУ-ын “CHA BUNDANG MEDICAL CENTER”-төвийн захирал Ким Жэ Хва болон тус эмнэлгийн төлөөлөл хүрэлцэн ирж тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, удирдлагын түвшинд хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийн, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Цаашид тус эмнэлэгт Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар хэрэгжих зүрх судасны МОН007 төслийн хүрээнд зүрх судасны мэс заслын эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638900
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс