ЭМЯ: Улаанбаатар хотод 174, орон нутагт 173 бүртгэгдсэн байна

2022 оны 7 сарын 26

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 347 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 119-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 939,010 болж нэмэгдэв.

зураг

 

Илэрсэн халдварын

  • 174 нь Улаанбаатар хотод,
  • 173 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд 24, Дархан-Уулд тав, Дорноговьд 24, Дорнодод хоёр, Орхонд найм, Өмнөговьд 77, Увсад 21, Ховдод 12 бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 415 хүн эдгэрсэн бол одоогоор 7,365 хүн хяналтад байна.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед толгой өвдөх шинж тэмдгээр эхэлж, нус гоожих, хоолой өвдөх, хоолой хорсох, юм залгиж чадахгүй болох, бөгшүүлж ханиалгах шинж тэмдэг давамгай илэрч буй. Харин хүүхэд энэ хувилбараар өвчилсөн тохиолдолд эхний гурав хоног халуурч, ханиалгаж, гурав дахь хоногоос гайгүй болж байгаа. Мөн хэвлийгээр өвдөх, бөөлжих, гүйлгэх, шинж тэмдэг илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638871
0 эможи

keyboard_arrow_up