ХӨСҮТ-ээс ОУ-н Эмнэлзүйн туршилт судалгааны сургалтыг ЗОХИОН БАЙГУУЛЖ байна

2022 оны 7 сарын 25

Arslan.mn

Эмнэлзүйн туршилт судалгааны сургалтыг ХӨСҮТ-ээс FHI Олон улсын байгууллагатай хамтран манай улсад анх удаа 2022 оны 7-р сарын 25-26 өдрүүдэд зохион байгуулж байна.

Эмнэлзүйн туршилт судалгааг хийхийн тулд Good clinic practise буюу эмнэл зүйн зохистой дадал гэх агууллагыг судлаачид, эмч нар эзэмшсэн байх олон улсын шаарлага байдаг. Үүний дагуу эмнэлзүйн зохистой дадлын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай сургалтыг FHI- тай хамтран зохион байгуулж байна.

Тус сургалтыг эмнэлзүйн туршилт судалгааны 20 гаруй жилийн туршлагатай халдварт өвчин болон био бэлдмэлийн чиглэлд мэргэшсэн АНУ, Тайландын хоёр мэргэжилтэн багш удирдаж монгол мэргэжилтнүүдийг сургаж байна. Тус сургалтад оролцсноор судлаач, эмч нар дараах мэдлэг, чадварыг эзэмших юм.

Үүнд:

• Эмнэлзүйн туршилт судалгаа гэж юу вэ?

• Олон улсад хэрэгжиж байгаа удирдамжууд?

• Эрдмийн зөвлөл ямар үүрэгтэй байх ёстой вэ?

• Судалгааны баг, судлаач ямар үүртэгтэй байх вэ?

• Түүнчлэн судалдгаанд оролцогчыг, олон нийтийг хэрхэн хамгаалах вэ? гэх мэт олон асуудлуудын талаар цогц ойлголт, мэдлэг чадвартай болно. Энэ сургалтыг төгссөн мэргэжилтнүүд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлзүйн судалгаа хийх эрхтэй болох юм.

Arslan.mn

Энэ удаагийн сургалтад ХӨСҮТ, Шинжлэх ухааны академи, НЭМҮТ, АШУИС болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагын 70 гаруйн эмч, судлаач, мэргэжилтнүүд хамрагдаж байна. Эмнэлзүйн туршилт,судалгаа манай улсад хийгдсэн туршлага цөөн байдаг. ХӨСҮТ-д олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг богиносгох зорилготой STREAM туршилт, судалгаа явагддаг бөгөөд энэ мэт олон тооны эмнэлзүйн туршилт судалгаа манай улсад хийгдэх нөхцөл бүрдэж байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638860
0 эможи

keyboard_arrow_up