Эрт илрүүлгийн үзлэгт 241 мянган хүн хамрагдаад байна

2022 оны 7 сарын 22

Баяр наадмын үеэр эрүүл мэндийн салбараас үзүүлсэн тусламж, үйлчилгээний мэдээлэл болон эрт илрүүлгийн явцын талаар ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд 26 хүүхэд мориноос унасан тохиолдол бүртгэгдсэн. Тэднээс тав нь зөөлөн эдийн гэмтэл авсан бол үлдсэн 21 хүүхэд нь гэмтэлгүй байсан" гэлээ. 

Тэгвэл баяр наадмын өдрүүдэд насанд хүрэгчдийн дуудлагад архины шалтгаант дуудлага дийлэнх хувийг эзэлжээ.

Баяр наадмын өдрүүдэд нийт 1674 эх амаржжээ. Түргэн тусламжийн үйлчилгээний 22357 дуудлага хүлээж авсны 551 нь төрөхийнх байсан гэнэ.

Тэгвэл эрт илрүүлэгт өнөөдрийн /2022.07.22/ байдлаар 241 мянган хүн хамрагдаад байгааг ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

Одоогоор томуу, томуу төст амьсгалын замын өвчлөлийн 49.4 хувийг хүүхэд эзэлж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638828
0 эможи

keyboard_arrow_up