ХӨСҮТ: Ирэх сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар ДАРХЛААЖУУЛНА

2022 оны 7 сарын 22

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. 

Омикроны BA4, BA5 хувилбараар өвдсөн тохиолдолд хоолой өвдөх, халуурах, үе мөч өвдөх, тасралтгүй ханиалгах зэрэг шинж тэмдэгүүд нийтлэг илэрч байна. Тандалт, судалгааны албанаас хүмүүсийн эмнэлзүйн шинж тэмдгийг судалж үзжээ. Ингэхэд хоолой өвдөх 58 хувь, хуурай ханиалгах 56.3 хувь, толгой өвдөх 41.8 хувь, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг 41.4 хувь нь илэрсэн аж. Харин бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямралууд болох бөөлжих, суулгах зэрэг зовуурь 4-6 хувьд нь илэрч байна гэлээ.  Наймдугаар сарын 1-нээс 5-11 насны хүүхдийг сарын зайтай хоёр удаагийн тунгаар дархлаажуулна. 

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа:

-АНУ-ын ихэнх мужид Омикроны BA.4, BA.5 хувилбар давамгайлсан хэвээр байна. Энэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж гэвэл аль болох зай барих, битүү орчин, олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохдоо амны хаалт зүүх юм. Бас гэр дотроо чийгтэй, хуурай цэвэрлэгээ тогтмол хийх, хатуу гадаргууг цэвэрлэх хэрэгтэй хэмээв. 

ХӨСҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх: 

-ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 487 хүн эмчлүүлж байна. Эдгээрийн 328 нь коронавирусийн халдвараар өвдсөн хүмүүс байна. Биеийн байдлын хувьд хүндэвтэр, уушгины хатгаатай 234, хүнд 46, маш хүнд зургаан хүн эмчлүүлж байгаа. ХӨСҮТ-ийн хувьд бүх тасаг, нэгжүүдэд коронавирусийн халдвартай хүмүүсийг авч, эмчилж байна гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
11
638820
14 эможи

Алтантуяа Мөнхтогоо
2022-07-24 23:54
Estoi bitgii davraad baigaarai za .Aav eejid n hiij bolsiim odoo jaahan vr hvvhdvvded mine hor shahah n uu .No no no mai shvv za
Mongol ulsiin meg irgen
2022-07-24 00:41
Vaktsin hiilgeed minii huuhded ymar neg surug nuluu uzuulbel ta nar, ter tur chin hariutsah ymu, bid nar ta nariin bool bish shuu, ymarch zuild hemjee Hyzaar gj bdgiim shuu muu novshnuudaa
Зочин
2022-07-23 20:21
Ih olon um yrih uma.. huuhded 2 tun hiine ch geh shig arai dendnee… huuhduudee hiilgeh hiilgehgui n bid medeh yatoi ahuu dawartsan umnuud
Zochin
2022-07-23 13:55
Mөнгө идэх арга болжээ. Арай л дэндүү байна. Эрүүл мэндийн салбар, батлан хамгаалах, онцгой байдлын газрууд арай л байна шүү. Одоо бол та нарт итгэх амьтан байхгүй. Яг үнэндээ аюул тулгарвал хамгийн түрүүнд амиа бодоод зугтах хүмүүс дээ.
Иргэн
2022-07-23 12:09
Энэ арай бишээ хүүхэдийнхээ амиар тоглохгүй шүү албан хүчээр хийнэ гэвэл харин ч хүчтэй тэмцэнэ шүү бид үр хүүхэдээ өөрсдөа мэдчье
Zochin
2022-07-23 11:20
Ene bvr arai dendenee bid oorosdoo vr hvvhdee medchihii ehnii baktsin hiilgesen hvmvvschin bvgd owchinii vvr bolood bhad vr hvvhed zaluu hoich vyee bas owchinii vvr bolgomoor bnuu bid oorsdoo darhalaagin demjchihya anhaarsand bayrallaa
Зочин
2022-07-23 10:04
tui mai shuu
Эрх эдлэгч иргэн
2022-07-23 09:11
За одоо залуу хойч үесээрээ тоглохнуу. Одоо боль за. Та нарын ирээдүйд олох орлого чинь хойч үеэс чинь хамаарах бусуу. Чад хийлгээд цөөлөөд байх юмуу та нар
Зочин
2022-07-22 22:18
Xutsarai bas baaxan oron garan yumnuud bolgoxnuu
Зайл гичи мин
2022-07-22 21:11
Ёстой май шүү бузруудаа
Зочин
2022-07-22 21:05
Вакцин хийлгэх хийлгэхгүй нь хувь хүний хэрэг шүү битгий хүчиндэх гээд байгаарай
Магхжаргал
2022-07-22 20:23
За яаахиймбэээ бид хүүхдээ өөрсдөө дархлааг нь дэмжчихна санаа тавьсанд баярлалаа
Зочин
2022-07-22 19:01
Odoo bolison deer baikhaa
Irgen
2022-07-22 17:44
Naad vaktsin nertei yum chin kovidoosoo door sorog noloo uzuulj bna hereggui
Зочин
2022-07-22 17:15
МАН бол ковид юм гээд бүгд хэлээд байгаа шүү
Зочин
2022-07-22 17:07
Ug n vaktsin hiilgemeer baiv ch urdah vaktsinaas hoish uomaraa.martamhai.dulii bolson deer n tsus utguruud daralttai bolloo
монгол улсын иргэн
2022-07-22 16:41
вакцин гэсэн нэрийн дор ард иргэдээ эрүүл мэндээр хүчээр хохироохоо болих хэрэгтэй
keyboard_arrow_up