С.Энхболд: Омикроны дэд хувилбар нь дархлаа сул, вакцинд хамрагдаагүй, ахмад настай хүмүүст ХҮНД ТУСАЖ байна

2022 оны 7 сарын 22

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад ковидын халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа талаар болон Омикроны тав дахь давлагаа эхэлсэн талаар дараах зүйлийг ярилаа.

Манай улсад тархаж байгаа Омикроны ВА4 болон ВА5 хувилбар нь шинж тэмдэг нь илүү хөнгөн болох төлөвгүй байгаа вирус аж. Шинээр илэрч байгаа тохиолдлуудын 10 орчим хувийг дээрх хувилбарууд эзэлж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “14 хоног дотор илрэх халдварын 80-95 хувийг эдгээр хувилбар эзэлнэ гэсэн тооцооллыг манай эрдэмтэд гаргаад байна. ВА4 болон ВА5 хувилбар нь маш хурдан эсэд бэхлэгдэж, дотогш нэвтэрдэг. Хэдий ийм ч вакцинд хамрагдсан хүмүүсийн дархлааны эсүүд уг вирусийг хурдан таньж, хурдан идэвхжиж, халдварлагдсан эсүүдийг устгаж, уургуудийг нэмэлтээр нийлэгжүүлснээр хөнгөн өвддөг” гэлээ.

Омикроны эдгээр дэд хувилбар нь дархлаа сул, вакцинд хамрагдаагүй, ахмад настай хүмүүст хүнд тусаж, дархлаа сул, хавсарсан өвчтэй бол хатгаа болох эрсдэлтэй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
638804
3 эможи

keyboard_arrow_up