Цар тахлын үед ажилласан эмч нарт “Тамгагүй төр” жүжгийг үнэгүй үзүүлжээ
Коронавируст халдварын цар тахлын үед хүн амынхаа эрүүл энхийн манаанд ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан, “Тамгагүй төр” драмын жүжгийг толилуулжээ.
Энэ тухайд Эрүүл мэндийн яамнаас "Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг 2022 оны долоодугаар сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд Эрүүл мэндийн салбарын 1700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилууллаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын амаргүй хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангасан Улсын Драмын театр, Hero entertainment групп, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Номадс Хоспиталити ХХК болон нийт уран бүтээлчдэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээжээ.