ЭМЯ: Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 101 тохиолдол бүртгэгдсэнээс дийлэнх нь орон нутагт илэрчээ
2022 оны 7 сарын 18
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 101 тохиолдол шинээр батлагджээ.
Илэрсэн тохиолдлуудын
- 41 нь Улаанбаатар хотод,
- 60 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 931,458 болж нэмэгдэв.
Өнгөрсөн хоногт Дорноговь аймагт дөрөв, Өмнөговьд 53, Ховд аймагт гурван тохиолдол батлагдсан нь нийслэл хотынхыг давжээ.
Халдварын тархалт нэмэгдэж байгаа тул амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638677
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс