Б.Мягмарсүрэн: Хоолны хордлогын үед бие сулрах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг
2022 оны 7 сарын 07
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Зооноз бруцеллёзын тасгийн арга зүйч сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй Б.МягмарсүрэнХоолны "Хордлогын халдварын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ" сэдвээр зөвлөмж мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр " Хоолны хордлогын шинж тэмдэгийг Ерөнхий болон ходоод гэдэсний хямралын шинж хоёр ангилан авч үздэг. Энэ бол хордлогыг үүсгэж байгаа нянгийн төрөл зүйл бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг.
Ерөнхий шинж тэмдэг: Бие сулрах, толгой өвдөх, дотор муухайрах, ядарч сульдах
Ходоод гэдэсний хямралын шинж: Бөөлжих, хоолонд дургүй болох, гэдсээр базалж өвдөх, гэдэс дүүрэх, усархаг ногоон замаг шиг өнгөөр суулгах, ухаан балартах, тэнцвэр алдагдах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Хоолны хордлогын сувилахуйн тусламж үйлчилгээний үед дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
- Халууралт: 38 хэмээс доош халуунтай үед дух, суга, цавинд хүйтэн жин тавих, спирт 76%-иагр биеийг арчих зэрэг шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. Халуун буухгүй, 38 хэмээс дээш халуунтай үед эмчийн заалтаар эмчилгээг хийнэ. Амаар халуун бүлээн шингэнийг ойр ойрхон багаар уулган.
- Бөөлжилт: Хоолны хордлогын үед бөөлжилтийн шинэ тэмдэг давамгайлан ажиглагдана. Бөөлжиж байгаа тохиолдолд бөөлжилтөндөө хахахаас сэргийлнэ. Амыг бүлээн буцалсан усаар зайлуулах, бөөлжилт зогсохгүй бол эмчийн заалтаар эмчилгээг хийнэ.
- Шингэн нөхөх: Амаар шингэн сэлбэхдээ шингэнийг хэвийн хэмжээнээс их хэмжээгээр уулгах, шингэн сэлбэх давсны уусмал, будааны шүүс, буцалсан ус, сахаргүй байхуу цай өгөх амаар шингэн сэлбэхдээ уух шингэнг бага багаар ойрхон уулгах хэрэгтэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
638532
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс