ХӨВСГӨЛ: 900 гаруй иргэн амны хөндийн үзлэгт хамрагдлаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар "Эрүүл шүд, - эрүүл Монгол" үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн баг, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран амны хөндийн үнэ төлбөргүй үзлэг хийж, 900 гаруй иргэн хамрагдлаа.
Үзлэгийн баг 41 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хөвсгөл аймгийн Их-Уул, Мөрөн, Алаг-Эрдэнэ суманд ажиллаж, 900 гаруй иргэнд үзлэг, оношилгоо, зөвлөгөө, эмчилгээний тусламжийг үзүүлсэн байна.
Энэ үеэр шүдний тулгуур эд, нүүр ам согог засал, гажиг засал, мэс засал, шүд цоорох өвчин болон сувгийн эмчилгээ хийсэн байдал, хүүхдийн амны хөндийн төлөв байдлын үзлэгийг хийж байгаа юм.
Үзлэг, оношилгоо өнөөдөр Хатгал тосгонд үргэлжилнэ.