Улсын 2-р төв эмнэлэг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдэвт өдөрлөг, сургалтыг АМЖИЛТТАЙ зохион байгууллаа

2022 оны 6 сарын 20

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ Үндэсний оношилгоо эмчилгээний төвд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдэвт өдөрлөг, сургалтын 2022 оны 6-р сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр УХТЭ-ийн оношилгоо, эмчилгээний тасгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилтыг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн ажилтны үйлчлүүлэгчтэй харилцах хандлагыг сайжруулах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

Мөн энэ үеэр эмнэлгээр үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилтод тулгуурлан зорилт бүрээр эмнэлгийн  бүх тасаг нэгжүүд нийт 20 ширээг засан оролцлоо.

Arslan.mn

Үүнд:

  1. Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах,
  2. Аман заавар өгөх,
  3. Өндөр эрсдэлт эмийн аюулгүй байдал,
  4. Мэс заслын аюулгүй байдал,
  5. Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах,
  6. Унах бэртэх эрсдэлийг бууруулах ширээг тус тус зохион байгуулан ажиллаа.

Бүх тасаг нэгжүүд өөрсдийн аюулгүй байдлын зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар болон тасаг нэгжүүдийн эмчилгээ, үйлчилгээ, үйл ажиллагааны талаарх ширээнүүдийг өөрсдийн чиглэл, онцлогийн дагуу тохижуулан, танин мэдэхүйн хэвлэмэл хуудас, тараах материал, тусламж, үйлчилгээ үзүүлэх багаж хэрэгслийг байрлуулж нээлттэй өдөрлөгт амжилттай оролцож байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638091
3 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up