Коронавируст халдварын 77 тохиолдол шинээр батлагдаж, нэг иргэн ЭНДЖЭЭ

2022 оны 6 сарын 17

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээлснээр улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 85 шинэ тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ.

Коронавируст халдварын 47 нь Улаанбаатарт, 38 нь орон нутагт илэрсэн нь өмнөх өдрөөсөө нэмэгдсэн байна. Зургаадугаар сарын 16-нд нийт 77 тохиолдол шинээр батлагдаад байсан юм.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 927,764 болж, нас баралт 2,118-д хүрлээ.

Халдварын улмаас сүүлийн долоо хоногуудад нас баралт бүртгэгдээгүй байсан ч хоёр өдөрт хоёр иргэн эндсэн харамсалтай мэдээтэй.

Манай улсын хувьд коронавируст халдварын тархалт 0 болоогүй байгаа тул иргэд амны хаалтаа зүүх, гараа угаах, ариутгах зэрэг ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж мөрдөн эрсдэлээс сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638039
0 эможи

Зочин
2022-06-17 15:31
Короно вирус битүү л бна. Тестийн үнэ учраас иргэд үзүүлэхгүй гэрээрээ эмчилсэн болоод явж байгаа
keyboard_arrow_up