Улсын 1-р эмнэлэг ОХУ-ын Красноярск мужийн нэгдсэн эмнэлгүүдтэй шинэ технологийн туршлага солилцох, нутагшуулах чиглэлээр хамтран ажиллана

2022 оны 6 сарын 10

Arslan.mn

2022.06.07-08-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Красноярск мужийн ЭМЯ болон эмнэлгүүдийн удирдлага, төлөөллүүд Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-т ажиллаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Арга хэмжээнд ОХУ-ын Красноярск мужийн ЭМЯ-ны орлогч сайд Москвина Анна Евгеньевна, Красноярск мужийн нэгдсэн эмнэлгийн дарга Корчагин Егор Евгеньевич, Красноярск мужийн Эх нялхасын төвийн дарга Янин Вадим Ниеолаевич, Красноярск мужийн Анагаахын Их сургуулийн захирал Протопопов Алексей Владимирович, тус сургуулийн төгсөлтийн дараах сургалтын албаны дарга, профессор Будаев Батор Сичизмудович, Монгол улс дахь Оросын холбооны улсын элчин сайдын яамны мэргэжилтэн Шалимова Ольга Виеторовна нар оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд эмчилгээний шинэ технологийг солилцох, нутагшуулах, эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр хамтын туршлага солилцох, Красноярск мужийн нэгдсэн эмнэлгээс эмчлүүлэгч илгээх, мөн бусад салбар дээр хамтран ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зэрэг ажлууд хийх юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637815
0 эможи

keyboard_arrow_up