Улсын 2-р эмнэлэг “Резидент эмч нарын эрдэм шинжилгээний хурал-2022”-ыг  АМЖИЛТТАЙ зохион байгууллаа

2022 оны 6 сарын 03

Arslan.mn

Улсын Хоёрдугаар төв эмнэлгээс сургалт эрхлэх эрүүл мэндийн байгууллагад суралцаж буй резидент эмч нар эрдэм шинжилгээний ажлын туршлагаа солилцох,  анагаах ухааны нотолгоонд тулгуурласан  тусламж, үйлчилгээ үзүүлэх чадварыг сайжруулах, шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэхийг дэмжих зорилгоор тэдгээр эмч нарыг хамруулсан “Резидент эмч нарын эрдэм шинжилгээний хурал-2022”-ыг 06 дугаар сарын 02-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Тус эрдэм шинжилгээний хурлыг ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор  Б.Эрдэнэбулган нээж үг хэлээд, “Анагаах ухааны орчин үеийн чиг хандлага” сэдвээр резидент эмч нарын мэдлэгийн хүрээг тэлсэн сонирхолтой боловсролын илтгэлийг тавьж хурлын эхний хэсэг өрнөсөн бол хурлын дараагийн хэсгүүдэд 14 илтгэлийг амаар,  14 илтгэлийг е-poster-оор амжилттай  хэлэлцүүллээ.  

Arslan.mn

Ийнхүү энэ удаагийн резидент эмч нарын эрдэм шинжилгээний хуралд дараах судлаач нарын илтгэлийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. Үүнд: 

  • Судалгааны илтгэлийн ТЭРГҮҮН байранд УХТЭ-ийн Дүрс оношилгоо судлалын резидент эмч Л.Цэнджав "Тархины хавдрын 3Тесла СРТ оношилгооны зарим нарийвчилсан горимууд" 
  • Судалгааны илтгэлийн ДЭД байранд УНТЭ-ийн Мэс засал судлалын резидент эмч Э.Сувдаа  " Нэг порт ашиглан дурангаар цөсний хүүдий авах аргыг стандарт дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслын аргыг хооронд нь харьцуулах”
  • Эмнэлзүйн тохиолдлын илтгэлийн ТЭРГҮҮН байранд УХТЭ-ийн Дотрын анагаах судлалын резидент эмч Б.Хишигсүрэн ”Чихрийн бус шижинг шингэн хязгаарлах сорилоор оношилсон тохиолдол"
  • Эмнэлзүйн тохиолдлын илтгэлийн ДЭД байранд УХТЭ-ийн Дүрс оношилгоо судлалын резидент эмч Т.Отгончимэг " Түрүү булчирхайн хавдар, хавдрын үсэрхийллийн Монгол дахь орчин үеийн оношилгоо" 
  • E-poster  илтгэлийн ТУСГАЙ байранд УХТЭ-ийн Мэс засал судлалын резидент эмч Г.Жаргалсайхан “Дээрхи гэдэсний өмөн бүдүүн гэдэс болон элэг рүү түрж ургасан ховор тохиолдол” илтгэлүүд тус тус шалгарсан байна.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637614
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up