Д.Баярболд: Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгт 144,997 иргэн хамрагдаад байна

2022 оны 6 сарын 03

Arslan.mn

ЭМЯ-нд тус яамны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл хийж байна. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Засгийн газрын шийдвэрээр тавдугаар сарын 01-нээс эрт илрүүлэг, үзлэг оношилгооны ажил эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт улсын хэмжээнд нийт 144 997 иргэн хамрагдсан байна.

Өнгөрсөн жил 98 мянга гаруй хүн хамрагдсан бөгөөд нэг сарын хугацаанд дээрх тоон үзүүлэлт нь иргэдийн идэвх сайн байгааг илтгэнэ. Тэдний 46,3 хувь нь эрэгтэй, 53,7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь эрчүүдийн хамрагдалт их байгаа нааштай үр дүн юм.

Байршлаар авч үзвэл 52,2 хувь нь УБ-т, 47,8 хувь нь орон нутагт байгаа нь жигд үзүүлэлт юм. Хамгийн өндөр аймаг Дархан, Хөвсгөлд 10 мянга орчим, Дорнод, Төв аймагт 7000 орчим, Дорноговь аймагт 6400 гаруй хүн хамрагдсан үзүүлэлттэй байна." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637593
1 эможи

keyboard_arrow_up