Ц.Төмөр-Очир: Гуравдугаар эмнэлгийн эмч, ажилчид амбулаторид хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн

2022 оны 6 сарын 03

Arslan.mn

ЭМЯ-нд тус яамны газрын дарга нар, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн удирдлагууд “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, Сармагчны цэцэг өвчний талаар мэдээлж байна.

Гуравдугаар эмнэлгийн Захирал Ц.Төмөр-Очир: УГТЭ-т тавдугаар сард нийт 42 санал, гомдол өргөдөл ирсэн. Эмч нарын ёс зүй, хандлага, харилцаатай гомдлууд ирдэг. Бид үүнд ёс зүйн салбар хороотой хамтраад хоёр эмчдээ хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авсан. 

Ачаалал ихтэй үед нэмэлт кабинет ажиллуулж байгаа ба ялангуяа тархи нуруу нугас, мэдрэлийн чиглэлийн хүлээлт ихтэй байгаа учир арга хэмжээ авч яаралтай мэс заслын баг томилж төлөвлөгөөт хагалгааны ачааллыг бууруулж байна.

Амбулаторид 16:20 цагаас хойш хоёрдугаар ээлж нийт найман кабинетыг тогтмол ажиллуулж байна. Сувилагч мэргэжилтнүүдийг илүү цагаар ажиллаж лавлагааны шатны тусламж үйлчилгээг  шуурхай үзүүлж байгаа. 

Мөн зүрх мэдрэлийн тусламж үйлчилгээний ачаалал их байгаа. Үүнтэй холбоотойгоор эмч ажилчид амбулатори дээр хоёр ээлжээр ажиллаж эхэлсэн. Тиймээс үдээс хойш иргэд үйлчлүүлэх боломжтой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
637590
10 эможи

Нанзад
2022-06-05 10:04
Танай эмнэлгийн эмийн сангаас Гэдэсний диализ авч уудаг Сүүлийн нэг жил Манитол байхгүй гэж гаднаас авахуулж ирлээ та нар олоод авч болдоггүй юм уу.
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up