Б.Жүгдэржав: Шивээс, гоо сайхны мэс ажилбар хийлгэхдээ халдвар хамгааллын нэг удаагийн зүйл хэрэглэж байгаа эсэхийг шалгаарай

2022 оны 6 сарын 02

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ДОХ/ БЗДХ-ын Эмчилгээ, тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч АУ-ны доктор Б.Жүгдэржав “БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвар ба урьдчилан сэргийлэлт”-ийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "ХДХВ нь ижил хүйстнүүдийн дунд хамгийн өндөр тархалттай байна. Тодруулбал, нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 орчим хувь энэхүү бүлэгт хамааралтай байгаа юм. 

Халдвартай иргэдийн хүн ам зүйн бүлгийг тогтмол тандаж байдаг. Анхаарал хандуулахуйц асуудал нь бэлгийн замаар дамжих халдвар зөвхөн гэр бүлгүй хүмүүсийн дунд тархаад байна уу гэвэл, үгүй. Өөрөөр хэлбэл, гэр бүлтэй хүн амын дунд ч ойролцоо бүртгэгдэж байна.

2019 оны судалгаагаар биеэ үнэлэгчдийн дунд тэмбүү өвчин 14 хувьтай, тээврийн жолооч эрчүүдэд 5.2 хувьтай буюу хүн амын төлөөллийг бодвол илүү өндөр хувьтай бүртгэгдсэн.

Мөн шивээс, гоо сайхны мэс ажилбар хийлгэхдээ халдвар хамгааллын дэглэм сахиж, нэг удаагийн зүйл хэрэглэж байна уу гэдгийг анхаарах шаардлагатай" гэдгийг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637549
1 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up