Улсын 3-р эмнэлгийн резидент эмч нарын дунд “СУДЛААЧ-2022” эрдэм шинжилгээний хурал АМЖИЛТТАЙ зохион байгуулагдлаа

2022 оны 6 сарын 02

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг УГТЭ-ийн резидент эмч нарын дундах  “СУДЛААЧ-2022” эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.  

Тус эмнэлгээс Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд хамрагдаж буй резидент эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор эрдэм шинжилгээнийг хурлыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын түлхүүр илтгэлийг МУ-ын Хүний гавъяат эмч, Ардын багш, АУ-ы доктор, профессор, МАУА-ын гишүүн, АШУҮИС-ийн Хүндэт профессор Х.Гэлэгжамц “Бөөрний архаг өвчин" сэдвээр уншиж сонордууллаа.

Arslan.mn

Тус хуралд УГТЭ-ийн төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцаж байгаа резидент эмч нар  эрдэм шинжилгээ судалгааны 43 өгүүлэл, онолын лекц 4, 29 ховор тохиолдлын материал ирүүлж оролцсон юм.

Резидент эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан 14 илтгэл аман хэлбэрээр танилцуулагдаж

  • Тэргүүн байранд тус эмнэлгийн Ерөнхий мэргэшил судлалын резидент эмч Б.Саранзаяа нарын “Монгол улсад КОВИД-19 цар тахлын үед дайчлагдан ажилласан резидент эмч нарын дунд ажлаас халшрах хам шинжийг судалсан нь”,
  • Дэд байранд Дүрс оношлогоо судлалын резидент эмч Э.Эрдэнэчимэг “Титмийн артерийн тогтворгүй товрууг өндөр нарийвчлалтай компьютерт томо—коронарографиар илрүүлсэн судалгааны дүнгээс”,
  • Гутгаар байранд Дотрын анагаах судлалын резидент эмч Г.Намуунцэцэг нарын “УГТЭ-т бөөр шээс дамжуулах замын эмгэг оношоор  хэвтэн эмчлүүлэгсдийн сүүлийн 5 жилийн клиникийн оношийн бүлэг, эмчилгээний төрөл, нас, хүйсээр харьцуулан судалсан нь”,
  • Шилдэг ханын илтгэл”-ээр тус эмнэлгийн Мэдрэл судлалын багийн “Ханд шюллер кристиан өвчний тохиолдол”, Дотрын анагаах судлалын багийн “Пангипопитуитаризм”, Нүд судлалын багийн “Коатсын өвчин” сэдэвт ханын илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшууллаа.

Энэ үеэр УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир тэмцээндээ идэвхитэй оролцсон нийт резидент эмч нарынхаа мэдлэг ур чадварт нь өндөр амжилт хүслээ.

Arslan.mn
Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637535
3 эможи

Зочин
2022-08-25 09:51
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up