С.Дариймаа: “Тархмал хатуурал“ голчлон нүдний хараа алдагдах, тэнцвэр алдах, маш ихээр ядрах зэрэг ШИНЖ ТЭМДГҮҮДЭЭР илэрдэг

2022 оны 5 сарын 31

Arslan.mn

Тархмал хатууралтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан  УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч Клиникийн профессор, анагаах ухааны магистр тэргүүлэх зэргийн эмч С.Дариймаатай ярилцлаа.

-Эдгээр өдрүүдэд дэлхийн “Тархмал хатуурлын өдөр” тохиож байна. Энэ хүрээнд ямар ажлуудыг хийж байна вэ? Ер нь “Тархмал хатуурал” гэж ямар эмгэг вэ?

-Тархмал хатуурал нь мэдрэлийн тогтолцооны олон голомтот хувирамтгай шинжүүдээр илэрдэг төв мэдрэлийн тогтолцооны  архаг үрэвсэлт миелингүйжих өвчин юм. Өнөөдөр дэлхий дээр тархмал хатууралтай 2,8 сая хүн амьдарч байгаа бөгөөд сүүлийн үед өвчлөл нэмэгдсээр байгаа тухай мэдээллүүд байгаа.

Жил бүрийн 5 сарын 30-ний өдөр энэ өдрийг тэмдэглэдэг байгаа, Манай мэдрэлийн төв 2015 оноос хойш жил бүр дэлхийн “Тархмал хатууралтай тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд сүүлийн 2 жил үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.  Энэ өдрийг 2020-2022 онд дэлхийн хэмжээнд “Хамтын харилцаа” гэсэн уриатайгаар зохион байгуулсан. Хамтын харилцаа гэдэг нь эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хоорондын уялдаа холбоо сайжирснаар үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээ сайжрах мөн өвчтөнд тохиолдож байгаа саад бэрхшээлийг хамтдаа даван туулах гарц  гэдэг үүднээс ийм уриатайгаар арга хэмжээнүүдийг чиглүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тархмал хатуурал өвчний талаарх мэдээлэл зөвлөгөөг олон нийтийн сүлжээгээр дамжуулах, эмч нарт зориулсан сургалтын дүрс бичлэг, өвчтөн болон түүний гэр бүлийнхэн асран хамгаалагчдад  зориулсан мэдээллүүдийг бэлтгэх зэрэг олон олон ажлуудыг зохион байгуулж байна. 

-Энэ эмгэгийн үед хүний биед ямар зовиур голчлон илэрдэг вэ?

-Тархмал хатуурал нь өөрөө их олон хувирамтгай шинжүүдээр илэрдэг өвчин. Гэхдээ бол мэдрэлийн ширхэгийн миелинэн бүрхүүлийг хаана гэмтэл үүссэнээс хамаараад шинж тэмдгүүд олон төрлөөр илэрч болно гэдгийг дээр дурдсан.  

Голчлон ой тогтоолт, сэтгэн  болох чадвар өөрчлөгдөх, залгихад бэрхшээлтэй болох, нүдний хараа алдагдах, нүдний хараа муудах, нүдэнд юм хоёрлох, тэнцвэр алдах, маш ихээр ядрах, гар хөл бадайрах, ирвэгнэх, аарцгийн үйл ажиллагаа алдагдах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

-Дээрх шинж тэмдгүүд хэдий хугацаанд бий болоод хүнд мэдрэгдэж эхэлдэг вэ? Энэ өвчний шалтгаан юу вэ?

-Тухайн мэдрэлийн ширхгийг гэмтээсэн байдлаасаа хамаараад шинж тэмдгүүд янз янзаар илрэхээс гадна өвчний явцаасаа эхлэл үү, дахилт уу, сэдрэлт үү гэдгээс хамаараад өөр байдаг.  Олон улсад энэ эмгэгийн үүсэх шалтгааныг тодорхой болгоогүй ч гэсэн сүүлийн үеийн судалгаануудаас авч үзэхэд ялангуяа тухайн хүний генетикийн хүчин зүйл, дархлааны гажуудлаас болоод үүсдэг байж болзошгүй гэсэн таамаглалууд байна.

Шалтгааны хувьд удамшлын өртөмхий байдал нь ТХ үүсэхэд нөлөөлөх чухал хүчин зүйл бөгөөд нөлөө бүхий 200 гаруй аллелийг нээгээд байна. 

Удамшлын угтвар хүчин зүйлээр нөхцөлдсөн дархлаа тогтолцооны (аутоиммун) гажгийн суурин дээр гадаад хүчин зүйлийн хавсарсан нөлөөгөөр дархлааны тогтолцоог нийтэд нь хамарсан эсрэгтөрөгч-эсрэгбиеийн тасралтгүй урвал өрнөн, мэдрэлийн ширхгүүдийн миелин бүрхэвчийн үндсэн уургийг задалснаар, миелингүйжих процесс даамжран явагдана. 

Тархи, нугасны цагаан бодис, түүний дотор дамжуулах замууд, тархины багана, пирамид тогтолцоо, бага тархи, харааны мэдрүүл миелингүйжих процесст түгээмлээр нэрвэгдэнэ. Миелиний олигодендроцит эсүүд цөөрч, түүний оронд микрогли, холбох эдийн ургалт явагдан, сорвижил, хатуурлын товруунууд бий болно. Бичил товруунууд нийлж, янз бүрийн хэлбэртэй, том жижиг голомтуудыг үүсгэдэг.

Мөн эмэгтэйчүүд илүү өвдөөд байгаа нь зарим даавар энэ өвчнийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл болж байгаа гэсэн судалгаа ч бий.  Энэ нь газарзүйн байрлалын хувьд экваторын бүсээс холдох тусам өвчлөл ихтэй байна гэсэн үг. Тухайлбал, экваторын бүсээс хол байгаа Хойд Америк зэрэг орнуудад  100 мянган хүн амьд 100-140 тохиолдож байхад экватортой ойрхон Зүүн Азид 100 мянган хүн амьд 2,2 тохиолдож  байгаа нь D витамины дутагдалтай  холбоотойг харуулж байгаа юмн   Мөн жирэмсэн эмэгтэйчүүд эхний гурван сарын дотор D витамин дутагдалтай байх юм бол тухайн ээжээс төрөх хүүхэд  тархмал хатууралтай төрөх эрсдэл 2 дахин илүү байна гэсэн судалгаа бас байна.

Гадаад орчны таагүй нөлөөнүүд ялангуяа Эпштейн-Барр вирусээр өвдсөн тохиолдолд энэ өвчнийг үүсгэх эрсдэл 3,6 дахин их байна.

-Монгол улс дахь тархмал хатуурлын тархалтын судалгаа байна уу? 

-Манайд 2015 онд Д. Баасанжав багш нарын хийсэн судалгаа байдаг. Тус судалгаагаар 100 мянган хүн амд 5.5 бол Улаанбаатар хотын хүн амын хувьд 100 мянган хүн амьд 10.01 тохиолдож байна гэсэн судалгаа байдаг. Гэхдээ Улаанбаатар хотод байгаа хүн амын төвлөрөлттэй холбоотойгоор их байхыг үгүйсгэхгүй.

-Энэ эмгэгийг хэрхэн оношилдог вэ? Жилд хичнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

- Тархмал хатуурал оношийг нэг шинжилгээгээр батлахад амаргүй. Гол нь эрт үеийн шинж тэмдгүүд нь бусад олон эмгэгүүдийн үед ч илэрдэг юм. 

Энэ өвчний оношилгоог мэргэшсэн туршлагатай нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, өвчний түүхийг үндэслэж, тархины дуудлагат потенциалууд, MRI шинжилгээ, цусны шинжилгээ, тархи нугасны усны шинжилгээ  болон бусад шинжилгээнүүдээр урьдчилсан онош тавьдаг. Эмнэлзүйн хязгаарлагдмал хам шинж гэсэн ойлголт сүүлийн үед гарч ирж байгаа, Энэ нь тархмал хатуурал байж болох үрэвсэлт миелингүйжилтээр тодорхойлогддог өвчний анхны эмнэлзүйн илрэлийг хэлнэ.

Тархмал хатууралтай болох нь тогтоогдоогүй хүнд эмнэлзүйн ажиглалтаар  өөрт илэрсэн шинж тэмдгүүдээр Эмнэлзүйн хязгаарлагдмал хам шинж  нь шууд оношлогддог.

Эмнэлзүйн ажиглалтыг төв мэдрэлийн тогтолцооны үрэвсэлт үйл явц дор хаяж 24 цагийн дотор эдгэрэх эсвэл эдгэрэхгүй байж халууралт, халдварын шинж тэмдэггүй байх зэрэг эмнэлзүйн бодит дүгнэлтээр олж авдаг. Тухайн хүн өөр халдварт өртсөн бусад шалтгааныг үгүйсгэсэн тохиолдолд тархмал хатуурлын оношийг тавьж болно.

Манай эмнэлгийн Мэдрэл судлалын тасагт сүүлийн таван жилд энэ өвчний оношоор  59 хүн хэвтэн эмчлүүлсэн байдаг.

- Ямар эмчилгээ хийгддэг вэ? Ер нь энэ эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ

-Эмчилгээний хувьд  өвчний сэдрэлийн үед дааврын бэлдмэлийг цохилтын тунгаар хийх ба  плазмоферез эмчилгээ, дархлаа сэргээх  болон  сэдрэлтээс урьдчилан сэргийлэх эмчилгээ мөн хурцдалыг цөөрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтыг удаашруулах зэрэг шинж тэмдгийн  бусад эмчилгээнүүд хийгдэж байна.  Гол нь өвчтөн сэтгэл санаагаа тайван байлгах, бүтэн нойртой хонох, нэг дор хэт олон ажил төлөвлөж ядрахгүй байх, иогоор хичээллэх,анхаарал төвлөрүүлэх дасгал хийх  гэх мэтийг зөвлөдөг 

-Хүний мэдрэл нуруугаар дамжаад бүх систем рүү холбогдсон байдаг. Тэд нарын хаана гэмтсэнээс шалтгаалаад эрхтэн саажилт үүсэх, хөдөлгөөн хязгаарлагдан гэсэн үг үү?

-Тархмал хатуурал бол  ноцтой өвчин бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг. Тиймээс УГТЭ-ээс сүүлийн хоёр жилд тархмал хатууралтай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тиймээс  тархмал хатуурлын тухай ойлголт, өвчний тухай ойлголт мөн хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг учраас өвчний талаар өвчтөн болон ар гэрт нь эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, мөн эмч нар хоорондоо сүүлийн үеийн мэдээллээ хуваалцах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа.

-Баярлалаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
637497
17 эможи

b
2022-06-02 10:40
sn snuu. haraa muudaad msh ih ydarch sulidah shinj ilerch bga. oron nutgas yaj vzvvleh we
Зочин
2022-06-01 18:08
Үзүүлмээр бн
Зочин
2022-06-01 11:58
Sain bn yy tanai hayg haan be vzvvlmeer bn
O.Davaadulam
2022-06-01 06:44
Tani niitleliig unshaad, tanitai uuldaj ooriigoo onoshuulmaar bna. Olon jil o doj shanalj yvna
Tsogtchimeg
2022-05-31 20:53
Bayrlalaa tanid yaj uzuuleh we
а
2022-05-31 17:22
эмчдээ сайн сайхан, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.
а
2022-05-31 17:21
эмчдээ сайн сайхан, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.
а
2022-05-31 17:21
эмчдээ сайн сайхан, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.
Зочин
2022-05-31 17:21
эмчдээ сайн сайхан, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.
Зочин
2022-05-31 17:21
эмчдээ сайн сайхан, аз жаргал, ажлын өндөр амжилт хүсье.
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up