Улсын 2-р эмнэлэг нь үйлчлүүлэгчийн оношийн төрлөөр болон эмийн харшилтай эсэхийг тодруулах ГАРЫН БУГУЙВЧИЙГ шинээр нэвтрүүллээ
Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ” болгон ажиллахаар төлөвлөсөн.
Энэхүү зорилтот жилийн хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах хамгийн шилдэг арга болох гарын бугуйвчийг шинээр нэвтрүүллээ.
Уг гарын бугуйвч нь эмч, сувилагч үйлчилгээ үзүүлэхэд тухайн өвчтөн мөн эсэх, хэдэн настай, аль тасаг, ямар оноштой, эмийн харшилтай эсэхийг тодорхойлох юм.
Ингэснээр үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн алдаа зөрчил гаргахаас сэргийлэх хэрэглэгчээ хамгаалсан тогтолцооны нэг юм.
Эмчлүүлэгчээ зөв танин тодруулах буюу гарын бугуйвч нь тухайн өвчтөн ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ гэдгийг харуулаад зогсохгүй улмаар эмчилгээний хоол үйлдвэрлэлд бар кодоор хоол олгох зэрэг олон давуу талтай юм.