БЗД-ийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагчдыг СҮРЬЕЭГИЙН ЭРТ ИЛРҮҮЛЭГ үзлэгт хамрууллаа
ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Нийслэлийн Ерөнхий боловсролын 44 дүгээр сургуультай хамтран тус сургуулийн сурагчдын дунд урьдчилан сэргийлэх зорилгоор коронавируст халдвар /Ковид-19/-ын дараах шинж тэмдэг, сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгийг 2022 оны 5-р сарын 12-оос 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус үзлэгт 15-аас дээш насны 1055 сурагч хамрагдсан бөгөөд сурагч тус бүрээр нь асуумж, рентген зураг авч нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.
Хамтран ажилласан Нийслэлийн 44-р сургуулийн захирал Ж.Чимэдзаяа, сургуулийн эмч н.Долгордулам, Баянзүрх дүүргийн сүрьеэгийн диспансер, ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламжийн салбар болон болон сурагчдын эцэг, эхчүүдэд талархал илэрхийллээ.









