ЭМЯ: Шинээр 74 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, нэг иргэн энджээ
2022 оны 5 сарын 24
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 74 тохиолдол батлагдсан байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын
- 60 нь нийслэлд
- 14 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 924,225 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд уг өвчний улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,115 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
637287
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс