ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна
Олон улсад бүртгэгдсэн Сармагчны цэцэг өвчлөлийн тухай️ ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Тодруулбал, "Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлсэн байна. 2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн 10 улсад тархаад байна. Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн 3 улсад бүртгэгдсэн байна.
2022 оны тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байна" гэжээ.
ЭМЯ-наас "Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг" хэмээн мэдээлээд байгаа юм.









