Улсын 2-р эмнэлэг Сөүл хотын Сун чон хян их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллана
2022 оны 5 сарын 17
Улсын хоёрдугаар төв эмнэлэг БНСУ-ын Сөүл хотын Сун чон хян /Soon Chun Hyang/ их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Энэ хүрээнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, Эрдэм шинжилгээ, инноваци, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир нар Сун чон хян их сургуулийн эмнэлгийн захирал Ким Ёнг Бом болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч, эмнэлгийн үйл ажиллагаагаа танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн явуулах талаар ярилцсан амжилттай уулзалтыг зохион байгууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
637049
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс